Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хөөрч буух зурвас эвдрэл гэмтэлгүй гэв

180

Нийгмийн сүлжээнд "Өмнөговь аймагт аялах 5000 жуулчин говийн наранд хайлдаг нисэх зурвасаас шалтгаалан гэрээгээ цуцаллаа. Улаанбаатар -Даланзадгад -Улаанбаатар нислэг шөнө л хийхээс өөр аргагүй болсон" гэх мэдээлэл тархсан. 
Тэгвэл тус мэдээлэлд Зам, тээврийн яам болон "Гурвансайхан" нисэх буудлын зүгээс хариу мэдэгдэл гаргажээ. 
Тодруулбал, "Олон нийтэд эх сурвалжгүй худал мэдээлэл түгээх нь ард иргэдэд буруу ойлголт төрүүлэхээс гадна Зөрчлийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, ИКАО-н баталсан pans-aim зохицуулагдана гэдгийг анхаарна уу.
Өнөөдрийн байдлаар ИНҮТ ТӨХХК-ийн Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” Нисэх буудлын хөөрч буух зурвас эвдрэл гэмтэлгүй хэвийн байгаа бөгөөд “МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Даланзадгад, Даланзадгад-Улаанбаатар чиглэлд CRJ-700 маркын агаарын хөлөг, “Геосан” ХХК, “Тэнгэрийн улаач” ХХК, зэрэг агаарын тээвэрлэгч нарын С208 агаарын хөлгөөр захиалгат болон төлөвлөгөөт нислэгүүд үйлдэж байна.
Нислэгийн цаг төлөвлөлт оны эхэнд урьдчилсан байдлаар төлөвлөгдөн батлагдаж тус нисэх буудлын зурвас засварын ажлыг энэ онд хийхээр төлөвлөсөнтэй холбоотой “МИАТ” ТӨХК-ийн нислэгийн цагийг нэмэлт байдлаар шөнийн цагаар төлөвлөсөн тухай тайлбар өгсөн. 
Иймд агаарын тээвэрлэгчийн нислэг төлөвлөлттэй холбоотой асуудлыг тухайн байгууллагатай холбогдож хариу тайлбар авахыг хүсье" гэжээ. 
Эх сурвалж: Зам, тээврийн яам
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn