Өмнөговь аймагт “Халдварт өвчний цар тахал, дэгдэлт-хүний эрх” сургалт боллоо

11

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хамтран “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цар тахал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, тусламж үйлчилгээг хүний эрхийн хандлагад нийцүүлэн үзүүлэх нь” сэдэвт сургалтыг аймаг, орон нутагт зохион байгуулж байна.
Гуравдахь удаагийн сургалтыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн онцгой комисс хамтран амжилттай зохион байгууллаа.
Эхний өдөр: Өмнөговь аймгийн хөдөөгийн 14 сумын онцгой комиссын дарга болон салбар дундын байгууллагын 26 алба хаагчид хамрагдаж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар сургалтын үйл ажиллагааг нээж, КОВИД-19 цартахлын сургамж болон улаанбурхан өвчний дэгдэлтийн үед хэрхэн ажилласан талаар эргэмж хийх, ганц халдварт өвчнөөр хязгаарлагдахгүй, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, хүний эрхтэй холбоотой асуудалд анхаарах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Жавзандулам оролцлоо.
Хоёрдох өдөр: Аймгийн онцгой комиссын салбар дундын байгууллагын алба хаагчид (Засаг даргын тамгын газар, орлогч дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын төв, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Ус цаг уурын газар, ШШГГ, Гэр бүл хөдөлмөр халамж үйлчилгээ, Автотээврийн газар, ХХНГ, Дулааны станц гм) хамрагдлаа.
Коронавирүст халдвар (КОВИД-19) цартахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний сургамжид үндэслэн ХЭҮК-ын Өмнөговь аймаг дахь орон нутаг хариуцсан хэлтэсийн референт, ХӨСҮТ-ийн сургагч багш нар танхим болон цахимаар хичээл зааж, дадлага удирдан явууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn