Өмнөговьчууд усан спортоор хичээллэж эхлээд байна

399



Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төв Даланзадгадад усан бассейн байгуулж ашиглалтад оруулаад байна. 

Өнгөрсөн онд тус аймагт Соёл спортын цогцолбор барьж байгуулан ашиглалтад оруулсан билээ. Олон жил үргэлжилсэн уг барилгын ажлыг ийнхүү дуусган ашиглалтад оруулснаар тус аймагт спорт, урлагийн шинэ төрлүүдийг хөгжүүлэх боломжтой болж байгаа юм. Үүний нэг нь энэ усан бассейн бөгөөд таван замтай, 25 метр урт стандарттайгаар барьж байгуулаад байна.  Уг байгууламжийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Цамхаг өргөө" ХХК гүйцэтгэлээ. Ийнхүү Өмнөговьчууд усан спортоор хичээллэж эхлээд байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn