Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо

12
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн барилгыг аймгийн төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орууллаа.
Тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, төмөр бетонон карказ, төмөр металл пассадтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтой сүүлийн үеийн стандартад нийцсэн гэдгээрээ онцлог юм.
Ингэснээр гал түймэр унтраах, аврах ажиллагааг шуурхай, аюулгүй, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл бүрдэж, алба хаагчдын ажиллах орчин стандартын шаардлагад нийцэн сайжирч байна.
Түүнчлэн иргэдэд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь хөрш зэргэлдээ Баян-Овоо, Манлай сумдын 50 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn