Өмнөговь аймаг шатрын сургалт заах багш нараа бэлджээ

158

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож, үг хэллээ. 

Тэрбээр өсвөрийн шатарчдад хандан “Шатар бол тэсвэр тэвчээр шаардсан оюуны их спорт. Оюун бодлоо цэгцлэх, анхаарал төвлөрөл сайжруулах зэргээр хувь хүний хөгжлийг тэтгэдэг спорт” гэж онцлон хэллээ. Мөн шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулах бэлтгэл ажлын хүрээнд тус аймаг багш нараа хэдийнээ бэлдсэн байгааг сайшаав.

Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил зургаан насны /6-18 нас/ ангилалд 160 орчим хүүхэд өрсөлдөж байна. Нас насны ангилалд эхний гурван байрт шалгарсан шатарчид аймгаа төлөөлөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. 

Өмнөговь аймаг өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил таван настай буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийг тус тэмцээнд оролцуулж эхэлснээрээ онцлог юм байна. 

Өмнөговь аймаг шатрын спортын баялаг уламжлалтай. Тус аймгийн шатарчин Б.Халиун шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд мөнгөн медаль, 2019 онд алтан медаль хүртсэн. Мөн тус аймгийн шатарчин С.Төгөлдөр уг тэмцээнд 2022 онд түрүүлж байжээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар яг одоо Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn