“Эрдэнэс-Tавантолгой” ХК -ийн нэрэмжит “Oюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021” Өмнөговь аймгийн хэмжээнд зарлагдлаа

570

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ Өмнөговь аймгийн хэмжээнд зарлалаа. Хөтөлбөрийн зорилго 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн оюутан, залуусыг Их дээд сургуульд суралцаж хүссэн мэргэжлээ эзэмшихэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй Монгол улсдаа болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлэх.
Хөтөлбөрийн хамрах хүрээ 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 7 дахь жилдээ "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр багаас 30, Өмнөговь аймгийн хэмжээнд 30, нийт 60 оюутныг шалгаруулна.
Тэтгэлгийн хэмжээ
Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг бөгөөд үүнээс ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана.
Тавигдах шаардлага
  1. Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймгийн харьяалалтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1,2,3,4-р курсын оюутан байх; 
  3. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх; 
  4. 2020-2021 оны хичээлийн жилд 1-р курст элсэн суралцах оюутан бол ЕБС-ын боловсролын гэрчилгээний дундаж дүн 90%-иас дээш байх;
  5. Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах;
  6. Урьд нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК–ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх;
  7. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
  8. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүн байх. 
Бүрдүүлэх материал
  1. Оршин суугаа газрын тодорхойлолт 1 хувь;
  2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны дүнгийн тодорхойлолт. Голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
  3. 1-р курст элсэн суралцах оюутан бол ЕБС-ийн гэрчилгээний хуулбар 1 хувь, их дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбарыг тус тус ирүүлнэ; 
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
  5. Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
  6. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготойг батлах багийн Засаг даргын тодорхойлолт;
  7. "Орон нутгийн хөгжилд уул уурхайн оролцоо” эсвэл "Уул уурхайн хөгжилд бидний оролцоо” сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/.
Материал хүлээн авах
Материалыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Цогтцэций сумын Засаг Даргын Тамгын газарт хүлээн авна.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү. 
Шалгаруулалтын дүн зарлах
Батламж олгох өдрийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цогтцэций сумын Засаг Даргын Тамгын газарт болон шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn