Согтуугаар үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 80-90 хувиар буурчээ
Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа талаарх мэдээллийг худалдан авна гэлээ.
Өмнөговь аймгийн хувьд Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн нэг сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Аймгийн Цагдаагийн газрын мэдээлж буйгаар энэ хугацаанд согтуугаар үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 80-90 хувиар буурсан гэсэн юм. Энэ оны 10 дугаар сард согтууруулах ундаатай холбоотой зөрчил 127 байсан бол 11 дүгээр сард 56 болж буурчээ.