Өмнөговь: Халуун ус, гоо сайхны үйлчилгээг нээв

566


Халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээхээр болсон талаар  Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.  Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 17 нэр бүхий халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг өнөөдөр /2021.01.18/-өөс  ийнхүү нээж байгаа аж.  Тодруулбал, үүнээс  халуун ус 7, маникюр 6, гоо сайхан 4 байна.  Мөн мэргэжлийн байгууллагын шаардлага, эрүүл ахуйн дэглэмийг сахисан газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж ажиллуулна гэдгээ тус аймгийн удирдлагууд мэдэгджээ. 
Дашрамд дурдахад, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт халдварын голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж.
Эрүүл мэндийн яамнаас "Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймгуудад халдварын голомт үндсэндээ хумигдсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум хяналтад байгаа. Харин хамгийн идэвхтэй нь Улаанбаатар хот. Тиймээс 21 аймаг руу Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу хамтарсан багууд үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэсэн дүгнэлт гарсан" талаар мэдээлсэн билээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn