"Усны үнэлэмж- Үнэ цэн" сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарчээ

564
Дэлхийн усны өдөрт зориулан Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас зарласан "Усны үнэлэмж- Үнэ цэн" сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарчээ. Ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн сурагчдын дунд зарласан уг уралдаанд нийт 12 сурагч материалаа ирүүлсэн байна. Уралдааны тэргүүн байрт 1-р бүрэн дунд сургуулийн 11А ангийн сурагч Т.Тайванбаяр, 3-р бүрэн дунд сургуулийн 9Б ангийн сурагч Г.Нандинцэцэг нар шалгарчээ. Дэд байрт 7-р сургуулийн 11А ангийн сурагч Ц.Өсөхбаатар, 4-р бүрэн дунд сургуулийн 11А ангийн сурагч Б.Отгонтуяа, гутгаар байрт 2-р бүрэн дунд сургуулийн 9А ангийн сурагч Б.Номинзаяа нарын бүтээл шалгарч шагналаа гардан авчээ. Энэ жилийн дэлхийн усны өдрийг "Усны үнэлэмж, үнэ цэн" уриатайгаар улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн. Ташрамд, Өмнөговь аймгийн хувьд энэ онд усжуулалтын хоёрдугаар аяныг эхлүүлж байгаагаараа онцлог юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn