Батлагдсан тохиолдлын хавьтал уул уурхайн ээлж солилтоор ирснийг буцаажээ

542
Улаанбаатар хотод коронавирусний батлагдсан тохиолдлын хавьтал уул уурхайн ээлж солилтоор ирснийг буцаажээ. 
Тус аймгийн Нарийн сухайтын бүлэг ордод уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Өмнийн говийн элс" ХХК-ийн ээлж солилтоор дээрх сэжигтэй тохиолдол ирсэнтэй холбоотойгоор хариу арга хэмжээг яаралтай авч ажиллаж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Батлагдсан тохиолдлын хавьтлуудыг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тухайн үед ажилчдын ээлж сольсон хүмүүсийн мэдээллийг сумд руу өгч шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна" гэлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Өмнөговь аймагт PCR шинжилгээнд 624, түргэвчилсэн оношлуурт 112 хүнийг хамруулсан байна. Гэрийн тусгаарлалтад нийт 442 хүн байгаа гэж Эрүүл мэндийн гарзаас мэдээллээ.
Мөн энэ хугацаанд 138 тээврийн хэрэгсэл, гурван байгууллагын 916м2 талбайг ариутгасан байна. "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 8537 хүнийг хамруулаад байгаа ажээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Шижиртуяа "Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа чиглэлийн дагуу ирэх сарын 2 гэхэд эрүүл мэндийн салбарын бүх эмч ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулж дуусна. Ирэх сарын 15-наас зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулж эхэлнэ" гэлээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn