“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

552
Өмнөговь аймаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус компанийг байгуулаад 11 жил болж байгаа бөгөөд бизнес төлөвлөгөөгөө орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан цааш хамтран ажиллах нь харилцан ашигтай хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах нь орон нутгаас ажлын байр бий болгох, бизнес эрхлэх боломж нэмэгдүүлэх гарц юм. Анх 2018 онд гэрээ байгуулж байсан бөгөөд энэ нь Эрдэнэтийн дараа орох жишиг гэрээ болж байсан түүхтэй. Энэ жилийн хувьд өмнөх гэрээний ололт амжилтаа бататгасан илүү үр өгөөжтэй гэрээ болсныг талууд онцоллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компани юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn