Зам тээврийн ослын улмаас он гарсаар 8 хүн нас баржээ

285


Он гарснаас хойш Өмнөговь аймагт зам тээврийн ослын улмаас 8 хүн нас баржээ. 
Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Т.Түмэнжаргал хэлэхдээ "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, мотоциклийг хамгаалах малгайгүйгээр жолоодсоны улмаас зам тээврийн ослоор иргэд амиа алдаж байна. Он гарсаар нас барсан 8 иргэний 4 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас амиа алдсан" гэлээ. 
Өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 627 зөрчил бүртгэгдсэн байна. Мөн зам тээврийн ослын улмаас 28 хүн нас баржээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn