Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн уралдаан зарлажээ

347


Өмнөговь аймагт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн уралдаан зарлалаа. "Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй, ахмад, өрх толгойлсон эцэг, эхийн хувиараа хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас төслийн уралдааныг зарлаж байна. Төслийг ирэх сарын 10-ны өдрийн дотор харьяа сумын хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7053-3911, 7053-2497 утсаар лавлах боломжтой. Өнгөрсөн оны 12-р сарын байдлаар тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 2189 иргэн байгаагийн 44,2 хувь эмэгтэйчүүд байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn