Уул уурхай зарим компаниудтай гурвалсан гэрээ байгууллаа

397


Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхай зарим компаниудтай гурвалсан гэрээ байгууллаа. Засгийн Газрын тогтоол, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу аймгийн Засаг дарга, Ноён сумын Засаг дарга нар Ноён сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Терра энержи" ХХК, "Хур эрдэнэ баялаг" ХХК -тай хамтын ажиллагааны гуравласан гэрээг байгуулсан юм. Тухайн бүс нутагт хууль дээдлэн, цогц хөгжлийн стратеги хөтөлбөрийг урт хугацаанд хэрэгжүүлэх, бизнес төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөөний дагуу ил тод нээлттэй ажиллах талаар уг гэрээнд дурдсан байна. Ноён сумын Засаг дарга О.Насанбуян "Өмнө нь "Терра энержи" ХХК-тай хамтын ажиллагааны сан байгуулаад сар бүр орлогоо төвлөрүүлэн орон нутгийн хөгжилд зарцуулаад явдаг байсан. Энэ онд санхүүг нь нэмэгдүүлэн тухайн сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болж байна. "Хур эрдэнэ баялаг" ХХК -ийн хувьд анх удаагаа гурвалсан гэрээ байгуулан ажиллах гэж байна" гэлээ. Орон нутгийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, сан байгуулах, сангийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хэрэгцээтэй салбарт нь түлхүү зориулна гэдгээ мөн компаний төлөөллүүд илэрхийллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn