Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Төмөр замын МСҮТ-ийн нээлт боллоо
Төмөр замын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр өнгөрсөн 04-р сард “Дабльфиш” ХХК-ийн дэргэдэх Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байсан. Талуудын санамж бичгийн хүрээнд тусгагдсан ажлууд биелэлээ олж өнөөдөр /2021.09.03/ Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь төмөр замын мэргэжил сургалтын төвийн нээлт амжилттай болж өндөрлөлөө. Тус нээлтэд Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. 

