Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгууламжтай хурандаа Ж.Болд танилцлаа
Энэ сарын 15,16- ны өдрүүдэд цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд албаны хүмүүсийн хамтаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцлаа.
Энэ үеэр Дорноговь, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын дарга нарт төмөр замын бүтээн байгуулалт явагдаж буй нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллав.
Мөн Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонссон юм.
Б.Чингүүн