Эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүтэн жилээр төллөө

362

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүтэн жилээр төлжээ. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг иргэд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Иймд “Өсөлтийг өрх бүрд” хөтөлбөрийн хүрээнд 40 эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүтэн жилээр төлж асран хамгаалагчдын талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүллээ. Ташрамд, 2020 оны жилийн эцсийн байдлаар Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй 2189 иргэн байгаагийн 44,2 хувь нь буюу 968 нь эмэгтэйчүүд байна гэсэн статистик судалгаа байдаг. Тэдний 13 хувь нь буюу 285 нь хөдөлмөр эрхэлдэг ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn