Бугын илийг нутагшуулж байгаа оюутанд сургалтын тэтгэлэг өглөө

208
Говь нутагт бугын илийг нутагшуулж буй оюутан С.Чулуунцэцэгт сургалтын тэтгэлэг өглөө.Өмнөговь аймгийн Булган суманд бугын илийг нутагшуулж байгаа тухай мэдээг бид өмнө нь хүргэж байсан билээ. Энэхүү ажлыг гардан гүйцэтгэсэн ХААИС-ийн оюутан Сайн-Алдарын Чулуунцэцэгт сургалтын төлбөрийн тэтгэлэгийн батламжийг гардууллаа. Тэрээр Баян-Овоо сумын харьяат ХААИС-ийн суралцдаг бөгөөд анх илийг барихад 7 ил нь ам, хүйс, туурайн салаандаа өттэй ирснийг цэвэрлэж, шархыг нь эмчилж аварчээ. Оюутан С.Чулуунцэцэг "Би ХААИС-д Байгаль орчин нөхөн сэргээлт мэргэжлээр одоо 4-р курст орж байгаа. 7-р сарын 9-нд Булган сумын Хөөрхөн дэвсэг гэдэг газарт 10 илийтэй ирсэн. Зуныхаа амралтаар тэдэнтэйгээ хамт байлаа. Одоо хичээлийнхээ завсраар байн байн ирж өөрийгөө аль болох мартуулахгүй байхыг хичээнэ" гэлээ. Булган сумын нутаг Баруунсайхан ууланд бугын илийг нутагшуулах ажлыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Авралын эрэлд ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn