Гиннесийн дээд амжилтын эзэн Лу

169

Ер бусын урт чихтэй нохойг Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэлээ. Лу анч нохдын кунхаундүүлдрийнх. Ямагт урт чихээр гайхагдаж ирсэн эдгээр нохдын чихний урт нь 34 см хүрдэг.
"Кунхаунд үүлдрийн ноход урт хөөрхөн чихтэй байх ёстой. Анд гарах үеэр тэдний чих газраар чирэгдэн мөрдөж буй авынхаа үнэрийг хадгалахаар заяагдсан” гэж түүний эзэн Пейж Олсон тайлбарлав.  
Бүсгүй анх түүнийг хараад л биширчээ. Тэр шоглоом болгон нохойныхоо чихийг “байж боломгүй урт” гэж өхөөрдөв.
Пейж ярьснаар, хайртай нохойд нь онцгой асрамж шаардлагагүй бөгөөд өвөл зугаалуулахдаа чихийг нь цасанд чирүүлэхгүйн тулд толгойд нь боолт зүүдэг гэнэ. Лухаана ч явсан олны анхаарлын төвд байдаг.  Ялангуяа түүний чих олонд азаарагдахгүй өнгөрнө гэж үгүй. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn