Экскаватороор хүн дайрч, амь насыг нь хохироожээ

346

Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд цахилгааны шугам тавих бригадад осол гарч, нэг хүн гэмтжээ.
Тус цахилгааний шугамыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Син Хуан” гэх компани гүйцэтгэж байгаа гэх ба ажлын явцад экскаватор жолоодож байсан 44 настай эрэгтэй нь ухрах үйлдэл хийхдээ ардаа явж байсан ажилтныг харалгүй дайрч, гэмтэл учруулсан байна. Ослын улмаас 53 настай эрэгтэй хүнд гэмтэж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураажээ. Энэ хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn