“Монголиан эйрвэйс” компанийн агаарын хөлөгт гэмтэл гарсныг ИНЕГ-ынхан нууж байна уу

228

Өмнөговь аймгийн Гашуунсухайт орчмын хил дээгүүр өнгөрсөн наймдугаар сарын 29-нд “Монголиан эйрвэйс” ХХК-ийн “Робинсон Р66” загварын нисдэг тэрэг ниссэн нь холбогдох хууль, журмыг зөрчсөн тухай зарим хэвлэлд мэдээлсэн.
Тэгвэл тус компанийн “Фоккер-50” загварын агаарын хөлөг есдүгээр сарын 28-ны 05.30 цагийн үед Буянт-Ухаа нисэх буудлаас Говь-Алтай аймгийн чиглэлд хөөрч байгаад гэмтэл гарсны улмаас эргэж буужээ. Тухайн агаарын хөлөгт 45 зорчигч сууж явсан бөгөөд нисгэгчийн бүхээгийн шил цуурснаас ийнхүү буцаж буусан гэсэн мэдээлэл байгаа юм. Харин энэ зөрчлийг ИНЕГ-ын удирдлага ихэд нууцалж буй гэнэ. Учир нь Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудлыг ашиглалтад оруулснаар “Буянт-Ухаа”-гийн үйл ажиллагааг хааж, зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахгүй байхаар Японы талтай байгуулсан гэрээндээ тусгасан гэдэг. Гэтэл уг гэрээгээ зөрчин Т.Эрдэнэ захиралтай “Монголиан эйрвэйс” ХХК-ийнханд нислэг үйлдэх зөвшөөрөл ИНЕГ-ынхан олгосон болохоор нууцлахаас өөр аргагүйд хүрсэн бололтой. Уг нь манайд “Фоккер-50” агаарын хөлгийг өмнө нь “Хүннү эйрвэйс”, “Аэромонголиа” компанид цөөнгүй жил ашиглаж байгаад насжилт нь хэтэрсэн, 20-иос дээш жил үйлчилгээнд явуулсан гэж үзэн Монгол Улсад нисгэхийг хориглож, гадаадынханд худалдсан байдаг. Гэтэл “Монголиан эйрвэйс” ХХК-ийнхан олон жилийн насжилттай “Фоккер-50”-ийг ИНЕГ-ынхнаас хэрхэн зөвшөөрөл авч, зорчигч тээвэрлэх арилжааны нислэгт гаргасан бол гэдэг нь эрхгүй анхаарал татна.
Түүнчлэн Иргэний нисэхийн 139 дүрэмд заасны дагуу гэрчилгээжээгүй, нисэх буудлын статусгүй болсон “Буянт-Ухаа” буудлаас яагаад арилжааны нислэг үйлдэх болов. ИНЕГ-ын удирдлага Монгол Улсын хууль тогтоомж, иргэний нисэхийн дүрэм зөрчин яагаад дээрх компанид давуу байдал олгосон бэ гэдэг нь хардлага төрүүлж буй юм.
ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн “Изинис эйрвэйс” ХХК-д Сөүл-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэх зөвшөөрөл олгуулахын тулд БНСУ-ын нийслэлд хоёр улсын Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрийн үеэр ашиг сонирхолын зөрчил гаргаж, бусдад давуу байдал олгохыг завдсан үндэслэлээр Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Оронд нь үүрэг гүйцэтгэгчээр эрүүгийн нэг хэргийн хамтран оролцогч Б.Алтанцомыг томилсон ч ажил төдийлөн сайжрахгүй, харин ч зүй бус үйлдлийг хаацайлахыг оролдож байх шиг.
https://hadaas.me/p/34093



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn