Гашуунсухайт, Ханги боомтод хүнсний лаборатори байгуулна

246
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гашуунсухайт, Ханги боомтод хүнсний лаборатори байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв. Тэрбээр, “Эрээн хотын коронавирусний нөхцөл байдлын улмаас гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт хил дээр саатаад байна. Тиймээс бараа бүтээгдэхүүн татах хилийн боомтын гарцыг нэмэхийн тулд дээрх хоёр боомтод мэргэжлийн хяналтын газраас лаборатори байгуулахаар боллоо. Мөн энэ долоо хоногт багтан Монгол, БНХАУ-ын хил гаалийн газрууд хамтран хүнсний болон гол нэрийн бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн” гэв.
Мөн төв суурин газрын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэхийн тулд махны нийлүүлэлтийг нэмэх боломжийг бүрдүүлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Улаанбаатар хотод махны худалдааны 30 гаруй цэгийг энэ долоо хоногт багтаан байгуулахаар болсон байна.
Түүнчлэн энэ жил “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаас 10 их наядын цогц хөтөлбөр”-ийн хүрээнд гурил болон малын тэжээл үйлдвэрлэгчдэд 150 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй олгох шийдвэр гаргасныг ХХААХҮ-ийн сайд мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn