Австралиас багш урьж аймагтаа ажиллуулах санал тавилаа

234
Австрали улсаас багш нар урьж аймагтаа ажиллуулах санал тавиад байна. Австралийн Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Дейв Пристон болон холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажиллаж үеэр дээрх саналыг тавьжээ. Англи хэлний босго оноог орон нутагтаа авах боломжийг бүрдүүлэх зорилгоор багш нарыг урилгаар ажиллуулж, иргэд олон нийтийнхээ хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах тусгай хэрэгцээт боловсролын мэргэшсэн ажилтнуудыг орон нутагт ажиллуулж, орон нутгийн боловсон хүчин бэлтгэх, "Нисдэг эмч" буюу яаралтай тусламжийн үйлчилгээг Австрали улсын туршлагаар хэрэгжүүлэх саналыг тавьжээ. Үүнээс гадна мэргэжлийн сургалтуудад төрийн албан хаагчдаа хамруулах, Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургууль байгуулах гэж буйтай холбогдуулан хамтран ажиллах саналыг хэлж, төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, иргэдэд хүрэх үр шимийг нэмэгдүүлж хамтран ажиллахаар болсон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn