Бага ангийг цахим танхим хосолсон хэлбэрээр хичээлүүлнэ

197


Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ сарын 22-оос эхлэн бага ангийн хүүхдүүдийг цахим, танхим хослуулж сургалт явуулахаар боллоо. Тус сумын Онцгой комиссын мэдээлснээр сургууль, цэцэрлэгийн захиргаанаас эцэг, эхчүүдээс авсан санал асуулга болон сумын ЗДТГ-аас иргэдээс цахимаар авсан тандалтын санал асуулгын олонхийн саналд тулгуурлан Даланзадгад сумын Онцгой комиссын 2021 оны 17 дугаар хуралдаанаар хичээл сургалтыг дараах байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Үүнд:
1. Даланзадгад сумын ЕБС-ийн бага ангийн сургалтыг 2021 оны 11 сарын 22-ны өдрөөс эхлэн 5+9 буюу цахим, танхим хосолсон хэлбэрээр хичээллүүлнэ.
2. ЕБС-иудын хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар орохтой холбогдуулан бага насны хүүхэд гэртээ харах хүнгүй үлдэх эрсдэлээс сэргийлж, цэцэрлэгүүд 2021 оны 11 сарын 22-ны өдрөөс танхимаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд эцэг, эхчүүд өөрсдийн сонголтоор танхимын сургалтад хүүхдээ хамруулна. 2 болон 24 дүгээр цэцэрлэгүүд засварын ажил дуусангуут танхимаар үйл ажиллагаагаа явуулна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn