"Хайрын өдөрлөг" боллоо

292


Өмнөговь аймагт энэ сарын 18-ны өдөр "Хайрын өдөрлөг" арга хэмжээ болж оролцогч нартаа хайрын батламж гардууллаа.
Тус аймгийн ЗДТГ-ийн Нийгмийн бодлогын хэлтэс, Буянт хотхон УТҮГазар хамтран "Хүүхэд бүр инээж бай" нэг сарын аяныг өрнүүлсэн юм. Уг аянаа хааж "Хайрын өдөрлөг" зохион байгууллаа. Буянт хотхон УТҮГ-ын дарга Д.Шинэхүү "Аяныхаа хүрээнд үндэсний хөгжим, ардын дуу зэрэг цахим уралдааныг зохион байгууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдтэй уулзалт хийж нөхцөл байдлын үнэлгээ явуулж Нийгмийн бодлогын хэлтэст танилцуулсан зэрэг олон талт ажлуудыг хийлээ" гэлээ. "Хайрын өдөрлөг"-т Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 8 багийн 24 гэр бүл оролцсон байна. Гэр бүл бат бөх байхын тухай сургалт явуулж оролцосн гэр бүлүүддээ хайрын батламж, гарын бэлэг гардуулсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn