Өмнөговь аймгийн иргэд Р.Сэддоржийг шүүхэд өгөхөөр болжээ

259

Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Наран” багийн нутаг дэвсгэрт “Монгол манганейз натурал ресурс” ХХК хууль бус үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч буй.
Тус компани байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг БИНХ-д танилцуулаагүй төдийгүй БОАЖ-ын яамаар батлуулаагүй байх үедээ олборлолт хийжээ. Орон нутагт байгаль орчинд хохиролтой аливаа үйл ажиллагаа явуулбал нутгийн эрх бүхий албан тушаалтнууд, удирдлагууд анхаарлаа хандуулж, хууль дүрмийн дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой.
Тус компанийн хууль бус үйл ажиллагааны талаар нутгийн иргэд аймгийн Засаг дарга Р.Сэддоржид ханджээ. Гэтэл Засаг дарга Р.Сэддорж нь орон нутгийн малчин иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар ч дорвитой шийдвэр гаргаагүй төдийгүй хуулийн хугацаанд хариу бичиг ирүүлээгүй аж. 2006 оны Сангийн сайд, БОАЖ-ын сайдын тушаалын дагуу засаг дарга бол, байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг асуудал хариуцсан холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлэн хяналт шалгалт хийлгэх ёстой бөгөөд уг хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах бол мэдээлэгч иргэдэд урьдчилан мэдэгдэхээр тусгагдсан байна.
Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж хуулийн хугацаанд хариу бичиг ирүүлээгүй, хууль зөрчсөн компанид хэрхэн анхаарал хандуулж, хариуцлага тооцох шийдвэр гаргах нь тодорхойгүй байгаа тул Баяндалай сумын малчин иргэд аймгийнхаа Захиргааны хэргийн Шүүхэд хандаж, шүүхийн журмаар асуулдаа шийдвэрлүүлэхээр болжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn