"Гавилууд хонь"-ийг омог болгон баталгаажуулжээ

178

Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Гавилууд хонь"-ийг омог болгон баталгаажуулсан байна. Гавилууд хонь нь нутгийн шилмэл хонины бүлэгт хамаарах боловч говийн бүс нутгийн гео-экологийн өвөрмөц нөхцөлд ардын селекцийн аргын үр дүнд бий болсон байна. Голдуу хар халзан, харман, хар толгойтой, их бие нь цагаан зүстэй байдаг. Бие болон галбир, мах, ноосны ашиг шимийн гарц, чанараар харьцангуй жигд сайн аж. Мөн тэсвэр хатуужилтай, аж ахуйн ашигтай чанараа үр төлдөө тогтвортой дамжуулдаг зэрэг аж ахуй, биологийн онцлог чанараараа ялгаатай сүрэг билээ. Нутгийхны хэллэгээр илүү "нугаламтай хонь" хэмээн махны чиглэлээр өсгөн үржүүлж ирсэн байдаг. 10 гаруй жилийн судалгаан дээр үндэслэн ийнхүү омог болгон баталгаажуулсан байна. ХАА-н доктор, мал зүйч Ц.Цэенханд уг хонин сүргийн судалгаан дээр нутгийн малчид, мэргэжилтнүүдтэй хамтран олон жил хөдөлмөрлөсөн ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn