Хирошима, Нагасаки хотод хүмүүс амьдардаг бол Чернобыльд яагаад хэн ч байдаггүй вэ?

236

Чернобылийн цөмийн цахилгаан станцын гамшгаас хойш 35 жил өнгөрчээ. Хэдий олон жил өнгөрсөн ч энэхүү ослын улмаас агаар мандалд тархсан цацраги идвэхит бодисны үлдэгдэл өнөөг хүртэл тархсаар байгаа юм. Жишээ нь хэдхэн сарын өмнө гэхэд л Германы өмнөд нутгийн хөрснөөс цацраг идвэхит бодис илэрсэн байна. 1980-аад онд Оросын эрдэмтэд цөмийн реакторт ашиглагддаг цезий-137, цезий-134 гэх мэт цацраг цацраг идвэхит бодисын тархалтын талаар судалгаа хийсэн бөгөөд Чернобылаас Балтийн тэнгист хүртэл 3.5 жилийн дотор хөрсөөр дамжиж хүрсэн болохыг тогтоожээ. Тэндаас харин Герман хүрнэ гэдэг маш амархан. 
Тэгвэл цөмийн бөмбөг дэлбэрсэн Хирошима, Нагасаки хотуудад өдгөө хүн амьдарч болохуйц хэмжээнд цацарагийн хэмжээ буурсан байтал яагаад Чернобылийн хувьд энэ нь бүр улам нэмэгдэж байна вэ?
Нагасаки, Хирошимагийн бөмбөгийг газрын гадаргаас 500 метрийн өндөрт тэсэлжээ. Үүний дараа цацраг идэвхт бодисын ихэнх хэсэг нь агаар мандалд тархсан байв. Үүнээс гадна Хирошимад хаясан бөмбөгийн 64 кг ураны зөвхөн 700 гр нь цөмийн урвалд орж тэсэрсэн бөгөөд үлдсэн хэсэг нь зүгээр л задарчээ. 
Чернобылийн дэлбэрэлт харин яг хуурай газар дээр болсон учраас ихэнх цацраг идэвхт бодис нь хөрсөнд шингэсэн байна. Түүнээс гадна Японы хувьд тэсрэлтийн дараа бүх цацраги сарниад дууссан бол Чернобылийн хувьд ихэнх цезий-137, цезий-134 нь нэг сарын турш хөрсөнд нэвчсэн гэнэ. 

Өмнө нь дурьдсанчлан Хирошимад ердөө 700 гр уран урвалд орсон бол Нагасакид хаясан бөмбөгийн 6 кг плутони нь цөмийн урвалд орж тэсэрсэн аж. 
Чернобылд дэлбэрсэн цөмийн реакторт нийт 180 тонн цацраг идэвхт бодисын холимон байсан бөгөөд түүний 3.6 тонн нь уранаас бүрдсэн байжээ.
Тэгэхээр Японы 2 бөмбөг нийлээд ердөө 6.7 кг болж байна. Энэ тоо нь 3.6 тонны хажууд юу ч биш гэдэгтэй та санал нийлэх байх. 

Хирошима, Нагасаки хотод зургаан сарын дараа цацраг идэвхт туяа сарниж дууссан байна. АНУ-ын арми өөрсдийн биеэр цацрагийн хэмжээг шалгасан бөгөөд бөмбөг тэсэрсэн бүсэд бүх зүйл хэвийн болсон гэж мэдэгдэж байжээ. 
Харин Чернобыльд өнөөг хүртэл амьд амьтан ойртохын аргагүй байгаа юм. 
Үүнээс гадна Чернобылийн атомын цахилгаан станцын цацраг идэвхт түлшэнд иод-13 ба америк-241, цезий-137, плутониум-239, стронций-90 зэрэг хортой элементүүд их хэмжээгээр агуулагдаж байжээ. Эдгээр бодисыг Японы хотуудаас олоогүй байна. Одоогийн байдлаар Чернобыльд цацраг идэвхжил буурч байна. Зарим хор хөнөөлтэй элементүүд алга болсон. Гэсэн хэдий ч олонх нь хэдэн мянган жилийн турш газарт үлдэх болно. Энэ нь Чернобыльд хүн дахин амьдрах боломжтой өдөр ирэхгүй гэсэн үг юм.

1970, 1980, 2010 онуудад Японы эрдэмтэд Хирошимагийн хөрсөнд уран-236, цезий-137, плутони-239, 240 зэрэг бодисын ул мөрийг хайсан боловч юу ч олоогүй. 
Эцэст нь дүгнэхэд Хирошима, Нагасаки хотын дээгүүр буюу агаар мандалд дэлбэрэлт болсон учраас ихэнх цацраги идвэхит бодисууд нь газрын хөрсөнд шингэж чадаагүй бөгөөд агаарт тархсан нь хэдхэн сарын дараа сарниж дууссан байна. 
Өдгөө Хирошима, Нагасаки хотуудад нийт 1.6 сая орчим хүн эрүүл энх аж төрж байгаа бол Чернобылийн ойр орчмын 30 км-т хүн амьд амьтан нэвтрэхийг хориглодог аж. 

https://www.caak.mn/view/8289416/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn