ӨМНӨГОВЬ: Даланзадгад хотод хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэр барина
Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санаачлан хоёрдогч түүхий эдийг худалдан авч борлуулдаг иргэн, аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт, сургалт зохион байгуулсан байна. Сургалтаар хог хаягдлыг хэрхэн ангилан ялгаж авах, худалдан авах түүхий эдийн төрлийг нэмэгдүүлэх, зах зээлд нийлүүлэх боломжийн талаар хэлэлцсэн бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн хүрээнд хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэрийг энэ 2022 онд барихаар төлөвлөөд байгаа ажээ.
Ингэснээр хоёрдогч түүхий эдийг орон нутагтаа борлуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм.