Индонезид тэмцээнд оролцсон Монгол охид эх орондоо ирж чадахгүй байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонез улсад талбайн теннисний 16 хүртэлх насны "Fed Cup" тэмцээнд оролцсон гурван охин дасгалжуулагчийнхаа хамт эх орондоо ирж чадалгүй 40 хонож байна. Тэдгээр охидын аав ээж нар охидоо авчрахад тусламж хүсэж УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өчигдөр захидал хүргүүлжээ.
Тамирчин Ч.Маралгоо, Х.Номин Г.Есүгэн нар хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн дээрх тэмцээний эхний тойрогт Гуам улсын багийг 3-0-ээр хожсон байна. Гэвч шинэ коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас тэмцээн зогсжээ.