"Өнгө нэмье" төсөл хэрэгжиж байна

484


Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр багт "Өнгө нэмье" төсөл хэрэгжиж байна. Тус аймагт "Хөгжлийн ирээдүй оюунлаг залуучууд" хөтөлбөрийн хүрээнд "Залуучуудын хөгжлийн сарын аян"-ыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Даланзадгад сумын Баруун сайхны 1-р багийн "Залуучуудын зөвлөл" ТББ "Өнгө нэмье" төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тэд төслийн хүрээнд багийн төвдөө залуусын оролцоог нэмэгдүүлэх, хөгжих, суралцах төвийг тохижуулах ажлыг хийж байгаа бөгөөд уг ажлын явц 60 хувьтай байна. Энэүү ажлыг хийснээр багийн залуусын хөгжилд хувь нэмэр болохоос гадна тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх юм.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn