Аймгуудад нэр дэвших хүсэлтэй АН-ын гишүүд намдаа хэдэн төгрөг өгөхийг тооцож үзье

430

АН-ын дарга С.Эрдэнэ, консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй нэр дэвшигчийн 100  сая төгрөгийн асуудлаар намынхаа нэгэн хурал дээр ана мана, ач тач  үзэлцэж байгаа бичлэг сошиалд цацагдаж, дуулиан дээр дуулиан нэмэв. Уг бичлэг дэх  С.Эрдэнэ даргын 100 саяын гэрээний заалтуудаа уншиж байгаа дуу хоолойг сонссон хүмүүс тус нам үнэхээр ялахын төлөө сонгуульд оролцож байна уу, мөнгө цуглуулахын төлөө л оролцож байна уу гэж гайхаж байна. АН-ын 100 саяын  гэрээнд зааснаар бол сонгуульд горилогч нь дэнчингийн мөнгөө 3 хувааж  өгөх аж. Гэрээнд гарын үсэг зураад 10 хувийг,  зурснаас хойш 3 хоногийн дотор мөн 10 хувийг, дараагийн 20 хувийг 04 дүгээр сарын 20-ны дотор, үлдэгдэл 20 хувийг 05 дугаар сарын 10-ны дотор шилжүүлж дуусгах гэрээ байгуулжээ.
АН-ынхан сонгуульд горилогчдоос гарааны 100 сая төгрөгөөс гадна нэмэлтээр 200-450 сая хүртэл мөнгө нэхсэн нь АН-ынхан дотор хэрүүлийн алим болж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь тухайн тойрогт нэр дэвших сонирхолтой хэдэн ч хүн мөнгөө тушааж болно. Гэхдээ нэр дэвшилтээс мултарсан тохиолдолд дэнчингийн мөнгийг нь эргүүлж өгөхгүй гэнэ. Хамгийн хачирхалтай нь мөнгө өгсөн хүмүүсийг намдаа улстөрийн манлайлал үзүүлж байгаа гэж тооцох аж.  
С.Эрдэнэ даргын энэхүү дүрэмгүй санхүүжилтийн гэрээг эсэргүүцэж, залуучууд нь эхнээсээ бие дааж нэр дэвшихээ зарлаж эхэлсэн. СЕХ-ноос нэг нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тооцоолж, тойрог тус бүрээр гаргасан. АН-ын санхүүжилтийн гэрээнд зааснаар 10+20+20=50  гэсэн зарчмаар тооцож, 21 аймагт нэр дэвших сонирхолтой хүмүүс хэдэн төгрөг тухайн аймгийнхаа намын хороонд өгөхийг тооцооллоо.
Той-рог
Нутаг дэвсгэр
СЕХ баталсанХэмжээ
АН нэр дэвшигчдээс авах мөнгө10+20+20=50хувь
1
Архангай
410.3
41+82+82=205сая
2
Баян-Өлгий
405.4
40+81+81=202сая
3
Баянхонгор
398.8
39+79+79=199сая
4
Булган
371.4
37+74+74=185сая
5
Говь-Алтай
360.4
36+72+72=180сая
6
Говьсүмбэр, Дундговь
385.5
38+77+77=192сая
7
Дорнод
417.6
41+83+83=207сая
8
Дорноговь
386.3
38+77+77=192сая
9
Завхан
401.0
40+80+80=164сая
10
Өвөрхангай
462.8
46+92+92=230сая
11
Өмнөговь
386.9
38+77+77=192сая
12
Сүхбаатар
367.8
36+73+73=182сая
13
Сэлэнгэ
437.7
43+87+87=217сая
14
Төв
419.7
41+82+82=205сая
15
Увс
376.5
37+75+75=150сая
16
Ховд
384.6
38+76+76=190сая
17
Хөвсгөл
506.9
50+100+100=250сая
18
Хэнтий
376.8
37+75+75=187сая
19
Дархан-Уул
428.1
42+ 85+85=212сая
20
Орхон
431.0
43+86+86=215сая


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn