Төсвийн мөнгө уйлдаггүй

491
Ойрын өдрүүдэд хүмүүсийн уур бухимдлыг бараад байгаа улаан хашааны учир начрыг судалж үзлээ.
Даланзадгад сумын ЗДТГ-аас "Гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх" гэсэн сүр урт нэртэй, 1.391.600.000 /нэг тэрбум гурван зуун ерэн нэгэн сая зургаан зуун мянган төгрөгийн сүрхий өндөр төсөвтэй тендерийг тавдугаар сард зарлажээ. Энэ тендерийн хийх ажил нь ердөө л гэр хорооллын айлуудын хашааг улаанаар зосдох, хаалгыг ногооноор будах, цагаан хээ тавих, газар шороо тэгшлэх, хаяг хийх юм байна.
Их ажил хийсэн дүр үзүүлж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, хувийн өмчид ингэж халдахгүй ээ! Эзгүйд нь ирж хашаа хороог нь халтартуулж, хавийн юмыг нь улайдаад байгаад чинь ард иргэд дургүйцэж, сошиалаар дүүрэн хэрүүл болж байна. Гүйцэтгэгчээр шалгарсан дулааны шугам сүлжээний чиглэлээр ажилладаг "Дулаан хангамжийн газар" ОНӨААТҮГ энэ ажлыг бол арай дэндүү халтуурдаж байна.Хэн ийм өндөр төсөвтэй хэрэггүй ажил санаачилж, тендер зарласныг ойлгох ухаан хүрдэггүй. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа 10 сарын 15 гэнэ. Ямартай ч орон нутгийн сонгуулиа айл бүр улаан халтар хашаатай угтах юм байна.
Хайран 1.4 орчим тэрбум төгрөгийг ингэж үрэн таран хийж байхаар гэр хорооллын иргэдээ усны тэрэг, өмхий жорлонгоос нь салгах ажилд нэмэрлэж, цэвэр, бохир, дулааны шугамаа явуулаач ээ.
Төсвийн мөнгө уйлдаггүй аж!




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn