Өмнөговь аймагт хоёр удаа газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдлээ

59

Өмнөговь аймгийн Номгон суманд өчигдөр хоёр удаа газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 07:47 цагт Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс зүүн урд зүгт 86 км зайд орших Богт багийн “Хөх толгой” гэдэг газар 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 08:00 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн юм.
Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Түүнчлэн 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 09:41 цагт Номгон сумын төвөөс зүүн урд зүгт 81 км-т орших “Улаан бут” гэдэг газар 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 09:55 цагт ирүүлсэн.
Тус мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон Хилийн 0131 дүгээр ангийн “Шүүлэн булаг” заставын жижүүрээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй болохыг мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn