Бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалт тун удахгүй…

Голомт банкнаас жил бүр уламжлал болгон явуулдаг бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалт FMC /Financial Managers’ Convention/ болон Business Conference тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Бизнесийн салбарын шинэ боломж нь өрсөлдөх биш, хамтдаа хөгжих юм. Тиймээс бид энэ удаа “Open to new opportunities” буюу “Шинэ боломжид НЭЭЛТТЭЙ байя” уриаг дэвшүүлэн хөгжлийн шинэ боломжийг нээхийн тулд бизнесийн байгууллагуудыг хүчээ нэгтгэж, хамтран ажиллахыг уриалж байна.
FMC арга хэмжээнд Монголын эдийн засагт бодит, үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй томоохон корпорац, компаниудын удирдлагууд уригдаж, дотоод болон гадаад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцэж, улсынхаа хөгжилд ерэг нөлөө үзүүлэх оновчтой шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг зорьдог билээ.
