Ж.Товуудорж: Санхүүгийн цогц шийдлээр ЖДБ-үүдэд хөшүүрэг болж, өсөлтийг хамтдаа бүтээнэ

Нийгэмд баялаг бүтээж, улс орны эдийн засгийн ачаанаас үүрэлцэж яваа жижиг дунд бизнес эрхлэгчдэд ХААН Банк санхүүжилт олгохоос гадна санхүүгийн бус үйлчилгээ, менежментийн зөвлөх үйлчилгээ, сургалт, тэр ч байтугай хамтын оффис хүртэл санал болгодог. Энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ХААН Банкны Жижиг дунд бизнесийн банк хариуцсан дэд захирал Ж.Товуудоржтой ярилцлаа.