ӨМНӨГОВЬ: 25 нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ШИНЭ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛЛОО
Өмнөговь аймгийн "Өнөд өвлөх трэйд" ХХК-ийн "Даланбулаг" махны үйлдвэр өчигдөр /2022.10.28/ нээлтээ хийлээ. Тус үйлдвэр ийнхүү нээгдснээр зах зээлд 25 нэр төрлийн мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх юм
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож, шинээр ашиглалтад орж буй тус үйлдвэртэй танилцлаа.
Говийн залуусын эхлүүлсэн 13 жилийн түүхтэй "Даланбулаг" брэнд анх цэвэр усны үйлдвэр байсан бол ийнхүү үйл ажиллагаагаа өргөжүүлж махны үйлдвэртэй болж байна. Тус үйлдвэр нутгийнхаа 60 гаруй иргэнийг ажлын байраар хангадаг ажээ.