Нөөцийн махны эрэлт нэмэгджээ

413


Өмнөговь аймаг нөөцийн мах бэлтгэх гэрээг гурван компанитай байгуулан 200 тн мах бэлтгэсэн бөгөөд 120 орчим тн мах худалдсан тухай аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 
Нөөцийн мах бэлтгэх гэрээг “Хансайханговь”, “Даланбулаг”, “Гүүд рүүт” гэсэн гурван кампанитай байгуулж, бэлтгэсэн махаа энэ оны 3 дугаар сарын 1-ний  өдрөөс  худалдаанд гаргасан. Эдгээр  ААН-үүд 1,3,5 дахь өдрүүдэд гэрээт дэлгүүрүүдэд хүргэлт хийж, 2,4 дэх өдөр махаа ангилан савлаж бэлтгэдэг.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нөөцийн махны эрэлт нэмэгдэж, гэрээт дэлгүүрүүдийн мах хурдан дуусч байгаа аж. Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн махны борлуулалт дээр хяналт хийх ажлын баг гаргасан. Нөөцийн махны хувьд үхрийн мах-8000, хонины мах-7000, ямааны мах-6000 төгрөгөөр Даланзадгад сумын 8 багийн Цогжавхлан сүлжээ дэлгүүрүүд болон Арвин шим, Солонго, Говийн манлай, Түвшин, Ихэрбаян, Хүрмэн, Баянтөхөм, Бадрах, Бум-Эрдэнэ, Ялгуун, Ноёнбогд, Баянбогд, Баян-Оргил, Аянчин, Баянбулаг, Намуун дэлгүүрээр болон гүйцэтгэгч компаниудын нэрийн барааны дэлгүүрүүдээр худалдаалж байна
"Хансайхан говь" 35тн, "Гүүдрүүт" 30тн, "Даланбулаг" 15тн махны нөөцтэй байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn