21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоно

йн мэдээлэл” нээлттэй арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгдөг. Энэ долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын онцлох зохицуулалтуудын талаар мэдээлэл өглөө. Уг хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Хамгийн ноцтой нь архинаас үүдсэн нас баралт манай улсад маш өндөр байна. Тухайлбал Монгол Улсад 2019 онд архинаас үүдсэн зуурдын нас баралт 1990 онд 66 байсан 2019 онд 123 болж 2 нэмэгдсэн тооцоо мэдээлэл байна. Энэ нь дэлхий дахинаа Африкийн Лесото, Бурунди зэрэг улстай зэрэгцээд маш өндөр үзүүлэлт гэдгийг УИХ-ын дарга ярианыхаа эхэнд онцлов. Ийм нийгмийн хэрэгцээ шаардлагын улмаас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг УИХ жил гаруй тунгаан хэлэлцэж, 2022 оны 7 дугаар сард баталсан гэж тодотголоо.