ӨМНӨГОВЬ: Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт эрүүл мэндийн салбарынхан хамрагдана

248


Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулахаар боллоо. Өмнөговь аймгийн хэмжээнд сумдын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг оруулаад нийт 685 хүн ажиллаж байгаа юм.  Цаг үеийн гэнэтийн нөхцөл байдал үүсэхэд ар гэр, үр хүүхдээ орхиод өвчний халуун голомтод орж ард түмний эрүүл мэндийн төлөө эмч, мэргэжилтнүүд ажиллаж байдаг билээ. Тэд цаг наргүй их ажлын хажуугаар өөрсдийн эрүүл мэндэд тэр бүр санаа тавьж чаддаггүй. 

Тэгвэл аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай 2023 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд бүс нутгийнхаа иргэд, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлж оношлон эмчлэх үндсэн зорилготой "Эрүүл Өмнөговь" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд ийнхүү эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн, ажилтнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд үе шаттайгаар хамруулахаар төлөвлөсөн байна. Өмнөговь аймгийн хувьд хүн амын төвлөрөл ихтэй нэг эмч, сувилагчид ноогдох өвчтөний тоо улсын дунджаас хоёр дахин их байгаа судалгаа гарсан байдаг нь тэдний ажлын ачаалал их байдгийг харуулж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn