ӨМНӨГОВЬ: “Дайчин" таеквондогийн холбооны баг тамирчид УАШТ-ээс тэргүүн байр эзэллээ

192


Дорнод аймгийн Чойбалсан хотноо2023 оны 1-рсарын 21-23-ны өдрүүдэд "Пүмсэ УАШТ-2023" тэмцээн боллоо.Тус тэмцээнээс“Дайчин” таеквондогийн холбооны тамирчид амжилттай оролцон нийт 26 алт, 20 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж С ангилалд багийн дүнгээртэргүүн байр эзэлжээ.
“Дайчин” таеквондогийн холбооньДаланзадгад суманд тус спортыг мэргэжлийн хэмжээнд хөгжүүлэн хүүхэд залуусыг бэлтгэн олон улсын болон бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд манлайлан оролцож, тэргүүн, дэд байруудыг эзэлж байгаа нь сургалтын чанар үнэлэмжийг харуулсаар байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 2-3таеквондогийнклуб сургалт явуулдаг бөгөөд хамгийн отгон нь “Дайчин”таеквондогийн холбооюм. Тухайн клуб улирлын байдлаас шалтгаалан 60-70 суралцагч тогтмол хичээллэдэг.

Таеквондогийнспортынүндсэн зарчмуудын нэг болхүндэтгэл юм.Хүүхдүүд энэхүү урлагаар хичээллэснээр гэр бүл, дасгалжуулагч, багийн хамт олноо хүндлэх ёсыг сайтар ойлгож суралцсан байдаг. Мөн тэсвэр тэвчээр, бие бялдрын зөв хөгжлөөр төлөвших зэрэг олон давуу талыг олж авч чаддаг байна.
Тэргүүн байр эзэлсэн “Дайчин таеквондогийн холбоо”-ны баг тамирчдыг Даланзадгад сумынЗасаг дарга Х.Батболд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүсэж “Эрүүл иргэн-хөгжлийн тулгуур” хөтөлбөрөөс таван сая төгрөгийн дэмжлэг олголоо.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn