Архангай, Өмнөговь аймгуудад аадар борооны улмаас айл өрхүүд усанд автжээ

352

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багт өчигдөр өдрийн 19:05 цагийн орчимд түр зуурын аадар бороо орж, нэг өрхийн гэр, хоёр аж ахуй нэгжийн байр, нэг орон сууцны байрны зоорийн давхар усанд автжээ.
Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, нийтийн орон сууцны байрны зоорийн давхар усанд автсан байсан 17 тн орчим усыг соруулж аюулгүй болгожээ.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт өчигдөр өдрийн 17:30 цагаас 18:00 цагийн хооронд түр зуурын аадар бороо орж, суурьшлын бүс дэх айл өрхийн гэр, аж ахуй нэгж байгууллагын байр усанд автсан байна. Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид үерийн даланг сэтлэн усыг урсгаж гадагшлуулах, усыг соруулах ажиллагааг зохион байгуулж, 07.20-ны өдрийн 00:37 цагт аюулгүй болгосон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn