ӨМНӨГОВЬ: Даланзадгад хотод “Хобби” үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа

843


Өмнөговь аймгийн ахмадын чөлөөт холбооноос санаачлан Даланзадгад сумын ахмадуудын дунд "Хобби" үзэсгэлэнг зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнг 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж, нийт арван багийн төвийн 40 гаруй ахмад онцлох бүтээлээрээ оролцжээ.
Үйл ажиллагааны зорилго нь ахмадуудыг олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй хамруулах,чөлөөт цагаа зөв боловсон бүтээлчээр өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, нийгэмдэээерэг сайн зүйлс түгээхэд оршиж байгаа талаар ахмадын чөлөөт хорооны дарга онцоллоо.
Ахмадууд ховор нандин, сонирхолтой цуглуулгаа дэлгэж, харилцан туршлага солилцон, бие биедээурамөгч хамтдаанэг өдрийг бүтээлчээр өнгөрүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байна.
"Хобби" үзэсгэлэнд Монгол Улсын үе үеийн мөнгөн дэвсгэрт, оёдлын хэрэгсэл, уран зураг болон гар урлал, дээл хувцас зэрэг ховор сонин бүхнийг нэг дордэлгэн харуулж байгаараа онцлогтой боллоо.

Даланзадгад сумын наймдугаар багийн ахмад настан Л.Болормаа:

-Би Өмнөговь аймгийн Цаг уурын газарт 40, нисэхийн цаг уурын газар 15жил тус тус ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш оёдлын хоббигоо их хөгжүүлсэн. Тэгээд оёдлын холбогдолтой эд зүйлсийг цуглуулж эхэлсэн. Одоо цагт олдохоо байсан эртний эдлэлүүд ч байдаг. Жишээ нь миний 3-4 үеийн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эмээ ээжийн илүүр, мөнгөн хуруувч зэрэг олон зүйлс бий.
Миний цуглуулсан хуруувч гэхэд Орос, Хятад, Монгол, Энэтхэг гээд арван орны60гаруй төрөл байгаа. Голдуу бэлэг дурсгалын зориулалтай. Мөн төрөл бүрийн оёдлын машинууд бий. Заримыг нь найз нөхөд, хүүхдүүд бэлэглэсэн. Өөрөө ч бас хоббигоороо таалагдсан машинаа худалдаж авдаг. Анх намайг тэтгэвэрт гарахад охин маань надад анхны сувенирын машиныг бэлэглэж байсан. Түүнээс хойш л сонирхол төрж цуглуулж эхэлсэн дээ. Бараг л20гаруй жил цуглуулгаа хийж байна. Миний хувьд энэ үзэсгэлэнд оролцсоноор хоббигоо өргөжүүлэх, цуглуулгандаа нэмж гоё сонирхолтой зүйлсийг нэмж олох зэрэг давуу талууд бий болох юм. Үзэсгэлэнг зохион байгуулсан та бүхэндээ маш их талархаж байгаагаа илэрхийлье.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn