ӨМНӨГОВЬ: Малчдад 220 тонн хивэг тэжээлийг хөнгөлөлтэй үнээр олгоно
Өмнөговь аймгийн нийт нутгаар цастай, хаваржилт хүндэрч байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор УОК-оос шуурхай арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн 15 сумын малчдад дэмжлэг болгон 220тн хивэг тэжээл, 115тнмалын эрдэс тэжээлийг 50-100хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ.
2024оны хоёрдугаар сарын20-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын баг 100 хувийн үнэгүй олгох 120 тн эрдэс тэжээл, ашигт долооцыг сумын Засаг дарга нарт хуваарилж хүлээлгэн өглөө.