“Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас хувийн компанид олгосон Өмнөговийн Газрын албаныхныг шалгаж дуусав
Өмнoговь аймгийн зарим сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин их хэмжээгээр эзэмшүүлэхээр болсон нь “Нүүрсний” хэргийн нээлттэй сонсголын үеэр тодорхой болсон билээ. Үүнээс улбаалан хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлийг Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүргүүлсэн.