Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

966
Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой салхины эрчим хүч, нийт суурилагдсан цахилгаан эрчим хүч, шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал, экспортолсон нүүрс, экспортолсон цахилгаан эрчим хүч, экспортолсон цахилгаан эрчим хүчний хүчин чадал, 22 төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятад улсдаа нэгдүгээрт жагсдаг. 103 нэр төрлийн ашигт малтмалын хадгалагдаж үлдсэн нөөц баялагтай.
        Хятад улсын дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ы ажлын талаар 8 чухал илтгэл тавихдаа орчин үеийн эрчим хүчний ажлыг сайн хийх хэрэгтэйг гурван удаа дурджээ. "ӨМӨЗО-ы өндөр чанартай хөгжлийг ахиулж, Хятадын орчин үеийн шинэчлэлийн шинэ түүхийг бичихийг хичээх тухай Төрийн зөвлөлийн санал"-д эрчим хүчний шинэ системийг байгуулж, үндэсний чухал эрчим хүч, стратегийн нөөцийн баазыг хангах чадамжийг нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ.
        Энэ нь сүүлийн жилүүдэд Өвөр Монголын хүчин чармайлттай маш нийцэж байгаа юм. 2025 он гэхэд Өвөр Монголын шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь дулааны эрчим хүчнийхээс давна.
        Өвөр Монгол тодорхой чиглэлтэй, тодорхой зорилттой, хурдацтай ахиц дэвшилтэй, салхины эрчим хүч, гэрэл цахилгаан эрчим хүч, эрчим хүчний хуримтлал, устөрөгчийн эрчим хүч, шинэ эрчим хүчний тоног төхөөрөмжийн өндөр чанартай хөгжлийг ахиулах тухай төлөвлөгөө, удирдамжийн баримт бичгийг боловсруулсан. Газрын тос, байгалийн хий, технологийн шинэчлэл, устөрөгчийн эрчим хүч, эрчим хүчийг дижитал болгох, эрчим хүчний олон эх үүсвэрийн уялдаа холбоотой, харилцан уялдаатай, иж бүрэн ашиглалтыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Өдгөө Өвөр Монгол Хятад улсын нүүрсний эрчим хүч, нүүрс химийн аж үйлдвэрийн хамгийн том баазыг байгуулж, дэлхийн хамгийн том салхины цахилгаан болон фото цахилгаан баазын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Хөххотын эрчим хүчний нөөцийн эдийн засгийн кластерийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, Бугат хотыг улсынхаа хамгийн том ховор элементийн материалын бааз, дэлхийд тэргүүлэгч газрын ховор элементийн хэрэглээний бааз болгоно. Ордос хот нь орчин үеийн нүүрсний химийн үйлдвэр, шинэ эрчим хүч зэрэг дэлхийн жишигт нийцсэн дөрвөн үйлдвэрийг цогцоор нь байгуулж байна. Үхай хот нь дэлхийн хамгийн том BDO нэгдсэн үйлдвэрлэлийн баазыг барьж байна.
        2023 оны 01-р сараас 11-р сар хүртэл Өвөр Монголын шинэ эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар нэмэгдсэн байна. Тус дүүрэгт шинээр суурилуулсан шинэ эрчим хүчний хүчин чадал 19 сая киловатт болж, улсын хэмжээнд нэгдүгээрт жагсаж, дүүргийн шинэ эрчим хүчний үйлдвэрлэл 145 тэрбум киловатт цагт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.8 хувиар нэмэгдэж, улсын хэмжээнд нэгдүгээрт жагсаж байна.

Зохиогч:
Л.НАРАНХҮҮ, ЛИ ШЯ
Найруулагч:
С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:
ӨМӨС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn