Өмнөд Солонгосын тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулжээ

414


Өмнөд Солонгосын тагнуулын зориулалттай хоёр дахь хиймэл дагуулыг Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн тухай тус улсын Үндэсний батлан хамгаалах яам мэдээлэв. Мэдээлэлд дурдсанаар “Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний цэргийн тагнуулын хоёр дахь хиймэл дагуул ням гаргийн өглөө 09:02 цагийн орчимд пуужингаас амжилттай салж, тойрог замд оржээ”. Уг хиймэл дагуулыг тээсэн "Falcon 9" пуужинг АНУ-ын Флорида муж улс дахь Жон Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 7-нд, Сөүлийн цагаар дөрөвдүгээр сарын 8-ны 08:17 цагт хөөргөсөн байна. 

Өмнөд Солонгосын хиймэл дагуул нь цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран мэдээлэл цуглуулдаг гэдгийг онцолжээ. Тус улс 2025 он гэхэд нийтдээ таван ийм хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр БНАСАУ-ыг хоёр цагийн зайтайгаар тандан ажиглах боломжтой болно. 

Тагнуулын эхний хиймэл дагуулыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд Калифорни муж улс дахь АНУ-ын Сансрын хүчний баазаас “Falcon 9” пуужингаар хөөргөсөн юм. 


Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn