Сэрэмжлүүлэг: Өмнөговь аймгийн замд гарсан ослоор 26 настай залуу амиа алдлаа

Ослын улмаас суудлын автомашины эзэмшигч 21 настай залуу Х автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Харин суудлын автомашины зорчигч 26 настай залуу Д-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.