Тархиныхаа талыг алдсан юүтүбэр бүсгүй бусдад урам зориг өгөв

448

Юүтүб хуудаснаа "Woozakka" хэмээх нэрээрээ алдаршсан юүтүбэр бүсгүй ослын улмаас тархиныхаа 2/5-ыг алдсан тухайгаа дагагчидтайгаа хуваалцжээ. 
Онгоцны үйлчлэгч, банкны теллэр хийдэг байсан Ү Ын Би хэмээх уг эмэгтэй ослын улмаас тархиныхаа зүүн хэсгийг алджээ. Тэрээр энэ тухайгаа "Би гэнэтийн осолд орж эмнэлэгт хүргэгдсэн. Гавлын ясандаа мэс засал хийлгэж, одоо нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа. Та бүхний харж байгаачлан миний толгой өмнөхөөсөө тэс өөр харагдаж байгаа байх. Үс маань богино, гавлын ясны зүүн тал мэдэгдэхүйц хонхойсон байгаа. Би дахин нэг мэс засалд орж, гавлын ясаа нөхүүлэхээр хүлээж байгаа. 
Толинд харах бүрт надад хэцүү байдаг байсан. Хагалгааны өмнө би зүүн тархиндаа гэмтэл учруулахгүйн тулд үргэлж хамгаалах малгай өмсдөг байсан. Миний зүүн гавлын ясны 40 орчим хувь болон зүүн тархины хэсгээс авах шаардлага гарсан. Авсан гавлын яс маань одоогоор эмнэлгийн хөлдөөгчинд хадгалагдаж байгаа. 
Өдрийн турш байнга толгой маань өвдөж байгаа нь биеийн байдал маань хэр зэрэг хүнд байгааг харуулж байгаа байх. Хэл ярианы хэсгийг хариуцдаг зүүн тархины маань 95 хувь нь гэмтсэн тул хэл ярианы бэрхшээл санааг минь ихэд зовоож байгаа. Үүнээс гадна их хэмжээний цус алдалт чих болон хамрын мэдрэлийг гэмтээсэн тул нөхцөл байдлыг улам хэцүү болгосон. Би заримдаа ээжийгээ "аав" гэж дуудах, эсвэл ус цэвэршүүлэгчийг "хүйтэн ус гаргагч" гэх зэргээр буруугаар дуудчихдаг. Тохиромжтой үг хэллэг сонгож ярих нь надад маш хэцүү болсон. Тиймээс би үсгийн сангаа нэмэгдүүлэхийн тулд хэл заслын эмчилгээнд хамрагдаж, оюутан сурагчдын судалдаг 10 гаруй номыг уншиж дуусгасан. 
Хэдийгээр хэцүү байгаа ч ирээдүйд бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэж байна. Тиймээс та бүхэн ч гэсэн үнэ цэнтэй амьдралаа хайрлан, эерэг сэтгэлгээтэй амьдраасай гэж хүсэж байна" гэжээ. 
Түүний энэхүү бичлэг олон хүнд ухаарал хайрлан, амьдралаа гэгээлгээр харан урам зоригтой амьдрахад нь тусалсан тухай сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 
https://news.zindaa.mn/4v2p
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn