Цогтцэций суманд үер усны дуудлага их байна

3 206

Цогтцэций суманд орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн үер усны дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.
-Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 2 автомашин
-“Энержи ресурс ХХК”-ийн “ER” аврах бүлэг 3 хүн 1 автомашин,
-Цогтцэций сумын мэргэжлийн анги, СЗДТГ, "Ти Ти Жи ХХК” 2 автомашин, 1 ковш, 8 хүн, -Үндэсний оператор түншлэл ХХК-ийн ковш-1, 4 автомашин, 18 хүн
-”Кей майнинг ХХК” 1 ковш, 1 ус соруулах помп, 8 хүн
-“Эрдэнэс Таван толгой ХХК” 2 автомашин 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Сумын Онцгой комиссын ажилтан алба хаагчид хамтран ажиллаж байна.
Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn